Монгол бизнесийн найдвартай касс

Ресторан, дэлгүүр, шатахуун түгээх станцад: захиалга, төлбөр, и-Баримт, тайлан нэг системд.

  • 500+бизнес ашиглаж байна
  • 8,000+суулгасан терминал
  • 99.9%тасралтгүй ажиллагаа
  • 24/7техникийн дэмжлэг

Таны бизнест тохирсон касс

Ресторан, дэлгүүр, шатахуун түгээх станц бүрийн ажилд тааруулж хийсэн. Бүртгэл, тайлан, ажилчдын эрх нэг системд.

Зөөгч үйлчлүүлэгчдээс захиалга авч буй нь

Ресторан, кафе

Ширээнээс гал тогоо хүртэл нэг урсгалд.

  • Заал, ширээгээр захиалга
  • Гал тогооны дэлгэц
  • Ширээн дээрээс QR-аар төлөх
  • Хоол бүрийн нэмэлт сонголт
Дэлгүүрийн кассчин барааг баркодоор уншуулж буй нь

Дэлгүүр

Хурдан борлуулалт, үлдэгдэл үргэлж зөв.

  • Баркод уншуулж зарах
  • Жинлэж зарах бараа, үлдэгдэл
  • Буцаалт, хөнгөлөлт
  • Ээлжийн X, Z тайлан
Шатахуун түгээгч машинд шатахуун хийж буй нь

Шатахуун түгээх станц

Колонк, хошуу, сав нэг дэлгэцэнд.

  • Хошуу бүрээр түгээлт
  • Урьдчилж төлөөд литрээр хаах
  • Тоолуур, савны хэмжилт
  • Ээлжийн тооцоо, бензовоз

Эрхтэй бүх кассаа нэг аппаас

Менежер, захирал өөрт эрхтэй ресторан, дэлгүүр, станцынхаа хооронд нэг товчоор шилжинэ. Кассчин зөвхөн өөрийн кассыг харна.

  • Ресторан

    Ширээгээ сонгоод захиалгаа гал тогоо руу нэг товчоор илгээнэ.

  • Дэлгүүр

    Баркод уншуулахад бараа шууд сагсанд орно. Үлдэгдэл нь тэр дор харагдана.

  • Шатахуун

    Колонк, хошуу бүр нэг дэлгэцэнд: түгээлт, урьдчилсан захиалга, ээлжийн тооцоо.

Мөнгө, мэдээлэл тань хамгаалагдсан

Үйлчлүүлэгч утсаараа QR код уншуулж төлж буй нь

Татварын шаардлага

Борлуулалт бүрийн и-Баримт автоматаар үүсч, Татварын системд илгээгдэнэ.

eID-аар нэвтрэлт

Ажилтан бүр eID Mongolia-аар нэвтэрнэ. Хэн юу хийснийг нэрээр нь бүртгэнэ.

Өдөр бүр нөөцлөнө

Мэдээлэл Gerege-ийн өөрийн серверт хадгалагдаж, өдөр бүр нөөцлөгдөнө.

Ойрхон дэмжлэг

Суулгалт, сургалт, засвар үйлчилгээг Улаанбаатарт манай баг хийнэ.

Холбогдсон
И-баримт
QPay
eID Mongolia
Sunmi албан ёсны нийлүүлэгч

Төхөөрөмжтэй нь нийлүүлнэ

Бид Sunmi-н Монгол дахь албан ёсны нийлүүлэгч. Касс, гар терминал, принтерийг танай газарт суулгаж, тохируулж өгнө.

  • Sunmi T3 PRO
    Sunmi T3 PROХоёр дэлгэцтэй касс
  • Sunmi D3 MINI
    Sunmi D3 MINIЖижиг, нимгэн касс
  • Sunmi V3 PLUS
    Sunmi V3 PLUSПринтертэй гар терминал
  • Sunmi 80 мм принтер
    80 мм принтерГал тогоо, баримтын принтер

Гурван алхмаар ажиллаж эхэлнэ

  1. Бидэнтэй холбогдоно

    Утсаар залгах эсвэл оффис дээр ирж, бизнесийнхээ онцлогийг ярилцана.

  2. Суулгаж, тохируулна

    Апп, төхөөрөмжийг суулгаж, танай бизнест тохируулж өгнө.

  3. Ажлаа эхлүүлнэ

    Ажилчдад сургалт хийж, асуудал гарвал утсаар шууд туслана.

Танай бизнест тохируулж өгье

Суулгалт, сургалт, засвар үйлчилгээг манай баг хариуцна.

Аюуд тауэр, 12 давхар, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар

Түгээмэл асуултууд

Хариулт олдохгүй бол 7277-3773 дугаарт залгаарай.

Ямар төхөөрөмж хэрэгтэй вэ?

Windows эсвэл Mac компьютер, эсвэл Sunmi-н касс, гар терминал. Баримтын принтер, мөнгөний хайрцаг, баркод уншигч холбогдоно.

И-баримт хэвлэх үү?

Тийм. Борлуулалт бүрийн и-Баримт автоматаар үүсч, баримт дээр QR код, сугалааны дугаар хэвлэгдэнэ.

Ажилчид хэрхэн нэвтрэх вэ?

Утсан дээрх eID Mongolia аппаар. Нууц үг, карт хэрэггүй; ажилтан бүр зөвхөн өөрт олгосон эрхээр ажиллана.

Хэд хэдэн салбартай бол яах вэ?

Ресторан, дэлгүүр, станцаа нэг бүртгэлээс удирдаж, менежер нь салбар хооронд нэг товчоор шилжинэ.

Gerege POS апп

Компьютер дээрээ суулгаад eID-аар нэвтэрнэ. Шинэ хувилбар гарахад апп өөрөө мэдэгдэнэ.

Gerege POSWindows, Mac

Суулгах заавар

Mac-ынхаа чипийг мэдэхгүй бол дэлгэцийн зүүн дээд буланд байх Apple цэсний «About This Mac»-аас харна.